alim.mn | 2025.05.16
Шадар сайдын хүү, Бооёогийн охин хоёр болзож байна

Шадар сайд С.Амарсайхан, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо хоёрын хүү А.Эрдэнэхүслэн  Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон нь олны шүүмжлэлд өртсөн. Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэнд олгосон Боловсролын зээлийн сангийн зээлийг бакалаврын зэрэгт олгохоо больсон атал ямар журмаар энэ зээлд хамрагдсан нь олны анхаарлыг татаж, хэл ам дэгдэхэд хүргэсэн юм. Энэ асуудлаас болж нүдлэгдсэн Шадар сайдын хүү дахиад хэрэгт дуртай олны анхааралд орж ирлээ. Учир нь А.Эрдэнэхүслэн МУГЖ Н.Ариунболд буюу олноо нэршсэнээр Бооёогийн охинтой үерхэж байна. Бооёогийн охин Намуун-Эрдэнийн инстаграмдаа оруулсан зураг ийм яриа гаргахад хүргэсэн юм. Энэ хавар дунд сургуулиа төгссөн А.Намуу-Эрдэнэ ирэх намар АНУ-д очиж суралцах аж.

Өмнө нь Ерөнхий сайд асан Санжийн Баярын хүү хошин урлагийн жүжигчин Хүрлээгийн бага охин Х.Сүрэнтэй үерхдэг байсан ч тус тусын замаа хөөсөн. Энэ удаа улстөрч С.Амарсайханы хүү хошин шогийн жүжигчин Бооёогийн охинтой болзож байна. Тэдний харилцаа урт удаан, сайнаар үргэлжилбэл нэрт жүжигчин, Шадар сайд хоёр худ ураг болж, хурим найрын ширээний ард зэрэгцэн сууж магадгүй нь…


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zz
3 жилийн өмнө
5.66.115.197
Booyogiin ohid eejiigee duuraigaad buun zasvar hamar am nud huuheldei shig l
Төстэй мэдээ