43 настай Хаянаагийн нүүр хүмүүсийг гайхуулав

“Камертон”-ы Болд, топ модель Э.Одгэрэл нарыг юу идэж уухаараа ийм залуухан байна гэж хүмүүс амны зугаа болгон ярилцдаг. Тэгвэл бас нэг “мөнхийн залуу нас”-тай залуу нэмэгдлээ. Энэ бол “Номинталст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа. Тэрбээр нэг үе Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Саяхан Олимпын медаль авсан тамирчдаа угтахад дуучин А.Хаянхярваа очиж залуухан, үрчлээгүй, толигор царайгаа гайхуулав. “Номинталст” хамтлагийн дуучин асан Хаянаа гоо сайхандаа анхаардаг нь илт. Тэрбээр 10 гаруй мянган долларын “холливуд смайл”-аар гоёсон. Одоо нүүр царай нь 25-30 настай залуугаас ялгарах юм алга. Уг нь “Камертон”- Болд, Хаянаа хоёр нас нь 40 гарчихсан эрс.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ