alim.mn | 2025.05.16
Мелинда Гейтс гэрлэлтээ цуцлуулахдаа долларын тэрбумтан нөхрөөсөө овгийг нь авч салжээ

Өнгөрсөн тавдугаар сард 65 настай Билл Гейтс эхнэрээсээ салахаар болсноо зарласан. Тэрбумтан Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гэйтс нар 27 жил хамт амьдарсны эцэст салах болсон юм. Тэдний гэрлэлтийг цуцлах шүүх хурал өчигдөр болж, эцэслэн шийдэгдсэн байна. Дэлхийд тэргүүлэх 5 тэрбумтны нэг, 130 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нөхрөөсөө Мелинда мөнгөн тэтгэмж авалгүй, харин овгийг нь л хадгалж үлдэхээр болжээ. Ингэснээр өдгөө 56 настай түүний овог, нэр нь бүтнээрээ буюу Мелинда Френч Гейтс хэвээр үлдэж байна.  Тэд анх гэрлэхдээ хийсэн гэрлэлтийн гэрээний дагуу хамтдаа бүтээсэн хөрөнгөө л хуваахаар тохиролцжээ.

Билл, Мелинда нарын гурван хүүхэд насанд хүрсэн учраас хүүхдүүдээ асран халамжлах эрхийн маргаан өрнөөгүй байна.

 Билл Гейтс найздаа 27 жилийн цор ганц гэрлэлтээ “хайр сэтгэлгүй гэрлэлт” байсан гэж хэлсэн хэмээн шар хэвлэлүүд онцолжээ. Түүнчлэн тэрбумтан Билл Гейтсийг эхнэрээ хуурсан, удаан хугацаан “Microsoft” компанийнхаа нэг ажилтантай амрагийн холбоотой байсан хэмээн яригдаж, энэ харилцаагаа тэрбумтан хүлээн зөвшөөрчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ