Цэргийн албанаас зугтдаг залуусыг цэрэгт явуулсан охин

ОХУ-д Монголын ээлжит цэрэг татлага явагдаж байна. Манайхтай л адил тэнд цэргийн албанаас зугтах, зайлсхийх хүн олон байдаг аж. Гэрт нь очиж, зарлан дуудах бичиг өгөх гэхэд хаалгаа тайлахгүй, нуугддаг залуучууд олон. Тэднийг барих нэгэн шинэ аргыг ОХУ-ын Курчатов хотын захиргаанаас бодож олжээ.
17 настай Аня Целикова Курск хотод амьдардаг ч Курчатов хэмээх жижигхэн хотод байдаг эмээгийндээ байнга очдог.
Нэг удаа эмээ дээрээ зочилж очих үеэр түүнд сайн дурын ажил хийхийг санал болгожээ. Энэ нь залуучуудад зарлан дуудах хуудас тараан өгөх ажил. Зарлан аваагүй байхад дараа нь алс хол хөдөө, гадаадад явж байсан гэж шалтаг тоочин аргалж болно. Харин зарлан дуудах хуудсаа нэгэнт гардаад авсан бол хуулийн хариуцлага хүлээхийг хүсээгүй л бол комиссын үзлэгээр орно.
Курчатов хотын олон залуу энэ урхинд орсон байна. Цэргийн хувцастай хүн хаалга цохиход онгойлгохгүй байсан этгээд хүртэл хаалгыг нь зөөлөн тогших хотын хөөрхөн охиныг хараад гүйн ирж, хаалгаа тайлж байлаа.
Одоогийн байдлаар Аня Целикова 30 залууг цэрэг татлагын комисст хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд тухайн нутгийн захиргааны Жуух бичгээр шагнуулжээ. Харин хөөрхөн охинд хуурагдан цэргийн зарлангаа авсан залуус эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордсон байна.
https://trinixy.ru/202519-v-kurskoy-oblasti-17-letnyaya-anna-celikova-privela-bolee-30-prizyvnikov-v-voenkomat.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ