alim.mn | 2025.05.20
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден вакцин хийлгэх иргэдээ 100 доллараар урамшуул гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден одоо вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ 100 ам.доллараар урамшуулахыг мужийнхаа удирдлагуудад уриалжээ.

Мөн Холбооны засаг захиргаанд ажилладаг хоёр сая орчим албан хаагчийг вакцинжуулалтад заавал хамрагдсан байх шаардлага тавих болсноо зарлажээ.. Эдгээр ажилтнууд одооноос эхлэн ажлын байрандаа нэвтрэхийн тулд вакцинжуулалтад хамрагдсанаа батлан харуулах, эсвэл шинжилгээ өгч, амны хаалт зүүх ёстой болж байна. Түүнчлэн хувийн байгууллагууд ажилчдаа вакцинжуулалтад хамрагдахад нь зориулж чөлөө олгож, төрөөс гарсан зардлыг нь нөхөн төлөхөөр болсон байна.

Дархлаажуулалт эрчимтэй үргэлжилж, хүн амын дунд халдварын тархалт эрс буурсан байсан ч тус улсад сүүлийн үед дельта вирусийн халдвар огцом нэмэгдэж эхэлсэн тул ийнхүү эрх баригчид иргэдээ вакцинаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Сүүлийн үед “Covid-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн 99 хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан нь судалгаагаар нотлогдсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ