
“Токио-2020” олимпын наадмаас Монголын тамирчин Саид Моллаей мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний иргэншлийн асуудал, Монголын жүдочдын амжилтын талаар олимпын зэрэгтэй шүүгч, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат тайлбар хэллээ.
М.Бөхбат: Иргэншлээ солих асуудал тамирчдад түгээмэл тохиолддог. Моллаей хувьд улсынхаа дарамтын улмаас эрхгүй иргэншлээ солихоос өөр аргагүй болсон. Моллаейг эх орондоо авчрах санааг Х.Баттулга анх гаргасан. Нэлээн чармайлт гаргасны дараа иргэншлийг сольсон.
Бидний зүгээс ч гэсэн хэдийгээр монголын тамирчин болсон нь түүний рейтинг авч үлдэх, хадгалахыг их хичээсэн. Рэйтинг нь 0 болчихвол маш хүнд. Моллаей хувьд өмнөх рейтингээ авч, хадгалж үлдсэн нь цааш цаашдын спортын замналд маш чухал. Моллаей иргэншлийг солиход Ираны талаас биднийг шүүхэд өгсөн. Иргэншил солих үеийн процесс амаргүй байсан. Тамирчин хүнд сэтгэл зүй, бэртэл гэмтлийн асуудал чухал. Моллаей тэмцээндээ бүхнээ зориулсан болов уу. Монгол түмэн минь ч гэсэн түүний нөхцөл байдлыг ойлгож хүлээж аваасай. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай жудо, цаашлаад олимпийн амжилт салшгүй холбоотой.
Эх сурвалж: Eguur.mn