Байр, машин, хаустай 200-аас дээш малтай өрхүүд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдана

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тус өөрчлөлтөөр хяналт, хариуцлагыг бий болгосон гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцоллоо. Тухайлбал, байр, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай өрхүүд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах юм байна. Энэ хүрээнд 898 өрхийн 3099 насанд хүрсэн иргэн, 2426 хүүхэд нийт 5525 хүн хасагдах аж.

Түүнчлэн хүнс олгох Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгөхөөр болжээ. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
66.181.176.102
Yu gesen ug we iim bolomjiin amidraltai humus avch baisan yumuu
Зочин
3 жилийн өмнө
103.212.116.224
гайхах юу байхав дээ бүх юм ийм л болсон шударга байдаг гэж бодох ч хэрэггүй Хүнсний талоныг баян хүн авдаг харин яг авахёстой нь авдаггүй шүү дээ Бид ийм л нийгэм байгуулсан шүү дээ Ардчилсан Хүмүүнлэг Энэрэнгүй гээд хоосон гоё нэртэй шүү бас Гэвч хамгийн шударга бус нийгэм бна даа яг одоо
Төстэй мэдээ