alim.mn | 2025.05.20
Долларын саятан О.Мөнхжин, олимпоос мөнгөн медаль авсан С.Моллайд 100 сая койноор шагнана

Долларын саятан, арилжаачин О.Мөнхжин Токиогийн олимпоос жудо бөхийн 81 кг-ийн жинд Монгол ард түмнийг баярлуулсан олон гайхалтай барилдаан хийж мөнгөн медаль авсан жудоч С.Моллайд Монгол түмний өмнөөс баярласнаа илэрхийлээд 100 сая койноор шагнахаа амалжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа: "Saeid Mollaei Баярлалаа чамд. Монгол улсад үзэл санааны өөрчлөлт авчирч Монголын тугийг Токиогийн олимпт өргөсөн чамд манай багийн зүгээс 100 сая койн бэлэглэж байна". хэмээн бичжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ