Баясук зургаан хүүхдийн аав болжээ

“Take off” хамтлаг нэг үе залуусын дуртай хамтлаг байсан. "Номинталст", "Камертон"-ы дараа орохуйц хөвгүүдийн поп групп байсан. Тус хамтлагаас хамгийн их олны танил болсон хүн бол дуучин Баясук. Бүтэн нэр нь Баясгалан ч тухайн үед ид мандаж явсан дуучин эмэгтэй Т.Баясгалангаас ялгарахын тулд өөртөө Баясук нэр хайрлажээ. Хамтлагтайгаа, мөн ганцаарчилсан уран бүтээл хийж явсан Баясук нийгмийн их идэвхтэй, хөдөлмөрч залуу. Дуулсан дуугаа Баясук өөрөө бариад телевиз, FM-үүдээр явж менежерийн ажлаа хийчихнэ.
Хажуугаар нь “Сумандаа сайхан амьдаръя” зорилтот нэвтрүүлэг хийж, эх орноо бүтэн тойрсон гэдэг. Дуучин Баясукийг Монголынхоо 365 сумаар тойрсон ганц хүн гэлцдэг. Ийнхүү дуулж, телевизэд хүчин зүтгэж явсан Баясук хажуугаар нь хувийн амьдралаа төвхнүүлж зургаан хүүхдийн аав болжээ. Саяхан болж өнгөрсөн эх үрсийн баярын өдрөөр Баясукийн гэргий Алдарт эхийн НЭГДҮГЭЭР одонгоо Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авч, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Seymour
1 жилийн өмнө
64.189.106.6
Greetings! I've been reading y᧐ur web site fоr sօme time now and
finallү gοt the bravery to go ahead and gіve yoս a shout out frօm Humble Texas!
Јust wаnted to ѕay keeρ ᥙρ the fantastic wߋrk!
Shit dhe bli Reklama dhe Njoftime falas
Shqiperi kosove Maqedoni
shitdhebli.сom
Төстэй мэдээ