alim.mn | 2025.05.19
Зочид буудал нурж 17 хүн амиа алдлаа

Хятадын зүүн хэсэгт оршдог Сүжоу хотноо зочид буудал нурсны улмаас 17 хүн амиа алджээ.

Зочид буудал долоодугаар сарын 12-ны өдөр нурсан бөгөөд 36 цаг үргэлжилсэн эрэн хайх аврах ажиллагааны үеэр олдсон 23 хүний зургаа нь амьд мэнд байсан гэнэ. Барилга нурсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. 

Сүүлийн жилүүдэд уг барилгыг байнга шинэчлэн засварлах болжээ. Нэгэн оршин суугч "Уг нь гуравхан давхар барилга боловч жил болгон давхар нэмж барьдаг болсон" гэв. 54 өрөөтэй уг зочид буудал нурах үеэр 18 хүн байсан гэж мэдээлж байсан ч бүртгэлд ороогүй таван зочин ирээд байжээ. 

Өнгөрсөн онд мөн Хятадын Фүжиан мужид зочид буудал нурсны улмаас 29 хүн амиа алдсан байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ