alim.mn | 2025.05.16
Э.Батшугар охиноо санан мэндчилгээ дэвшүүлэв

Төмөрийн Дарима хэмээх даруухан боловсролтой бүсгүй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугартай олон жил үерхэж охинтой болсон гэдгийг монголчууд мэднэ. Харин сүй бэлэг, хурим найр болон албан ёсоор гэрлээгүй. Төмөрийн Дарима бэлтэй айлын, мэдлэг боловсролтой охин. Тиймээс Э.Батшугарыг нэг жүжигчин Б.Янжиндуламтай холбогдоход уучлаагүй, эргэлт буцалтгүй явчихсан бардам бүсгүй гэдэг.   Өнөөдөр Э.Батшугарын охины төрсөн өдөр болж байна. Э.Батшугар "Аав гэж дуудуулах хүндтэй эрхэм нэрийг хайрласан бяцхан охиндоо 8 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний охин аавынхаа аз жаргал Миний охин аавынхаа амь, амьдрал" гэжээ. Охин нь ээжтэйгээ гадаадад язгууртан хойд эцгийн хамт амьдарч байгаа. Э.Батшугарын хувьд хожимдсон гэмшил гэлтэй. 

Э.Батшугарын охины ээж Төмөрийн Дарима 2020 оны хоёрдугаар сарын 29-нд буюу 4 жилд нэг удаа тохиолддог өдөр Доминик Жүүрис хэмээх удам угсаа сайтай, язгуур гаралтай эрхэмтэй гэрлэжээ. Хуримаа байгалийн сайхнаараа гайхагддаг Португаль улсын Синтра хотод байрших Сетеаис ордонд зохион байгуулжээ. Хуриманд нь Монгол, Сингапур, Герман, Англи, АНУ зэрэг орон орноос ойр дотны улс нь хүрэлцэн ирж, интернационал хурим болжээ. Сетеаис ордон нь  1783-1787 онуудад баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн онцгой, тансаг түүхэн ордон аж. Серра де Синтра нурууны орой дээр байрласан энэхүү неоклассик архитектуртай ордноос Синтра хотын алсын бараа, хөдөө нутгийн байгаль бүхэлдээ харагддаг төдийгүй бүх талаасаа өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнгүүд, сүрлэг том жимсний модоор хүрээлэгдсэн байдаг нь нүд салгахын аргагүй байдаг гэнэ.

Т.Дарима Монголд төрж өсөөд Пенсильванийн их сургуулийн Wharton хэмээх гарамгай Ivy League бизнесийн сургуулийг дүүргэсэн. Т.Дарима сургуулиа төгссөнийхөө дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны монгол хүнээр тодрон карьерээ хөөж явах үедээ Доминиктэй ажлын шугамаар анх танилцаж байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ