alim.mn | 2025.05.19
МУГЖ Н.Онон коронавирус тусаад эдгэрлээ

"Х Түц" хамтлагийн хамгийн "бүдүүн" дарга Н.Онон, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр. Тиймээс Дамбийжаагийн тоодгор гэдэг шиг МАН-ынхан манай даргын "тоодгор" гээд сэм нудралцах юм билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтийнх, МУГЖ Н.Онон мөн Хэнтийнх. Үүнээс гадна тэд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд нэг ангид сурч байсан гэдэг. У.Хүрэлсүхийг Австралиас ирэхэд Н.Онон тосож, "Андууд" хамтлагийнх нь тоглолтыг хамгийн их алга ташин үзсэн хүн. Саяын ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчийн улаан хамгаалагч байж, Х.Баттулгын талын хүмүүстэй зад хэрэлдсэн. Ямартаа л МУГЖ цол тэмдгээ "Тэр төмрийг би Женкогоос гуйж аваагүй" гэж адарч байх вэ. МУГЖ И.Одончимэг, Н.Онон хоёрын коммент групп чат хүртэл ил гарсан. Ийнхүү улс төрийн намын компанит ажилд улайран оролцсон МУГЖ Н.Онон коронавирусээр халдварлаад эргэрчээ. Энэ тухайгаа "Амаргүй 10 хоног байлаа" гэж тодорхойлжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.179.147
Сүржигнээд хэрэгүйлдээ одоо Монголоос корооноо тусаагүй хүн олход хэцүү байх бүгд туссан
Зочин
3 жилийн өмнө
66.181.179.147
Сүржигнээд хэрэгүйлдээ одоо Монголоос корооноо тусаагүй хүн олход хэцүү байх бүгд туссан
Зочин
3 жилийн өмнө
66.181.179.147
Сүржигнээд хэрэгүйлдээ одоо Монголоос корооноо тусаагүй хүн олход хэцүү байх бүгд туссан
Төстэй мэдээ