alim.mn | 2025.05.19
Ж.Бат-Эрдэнэ гишүүн ээж, 3 хүүхдийг Солонгос явуулжээ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Э.Энхбат начны ээж, гурван хүүхдийг нь Солонгос улс руу явах асуудлыг шийдэж, эмчилгээний зардалд дэм үзүүлжээ. Энэ тухайгаа "Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начинаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон 3 хүүхдийг нь Солонгос улс руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана.
Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ