alim.mn | 2025.05.19
ОБЕГ, ШШГЕГ, ЗЦГ, Цагдаагийн академийн захирал “супер” цагдаа Ц.Амгаланбаяр 68 сая төгрөг авч тэтгэвэртээ гарчээ

ШШГЕГ-ын асан дарга Ц.Амгаланбаяр өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард ажлаа өгсөн. Учир нь Ц.Амгаланбаяр бол УИХ-ын дарга асан М.Энхболдын ойр дотно хүмүүсийн нэг. Нэг үе  М.Энхболд л огцорчихвол жаргана гэсэн лоозон гарч, бүгд огцруулахаар хүчин зүтгэсэн. М.Энхболдыг огцруулж аваад араас  нь албан тушаалаа өгөөд явах хүмүүсийн “хар жагсаалт”-ын дээгүүрт Ц.Амгаланбаярын нэр байсан учраас удалгүй ШШГЕГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.  

Тэр үед буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө 461 дүгээр ангид түр саатуулагдаад байсан шүүгч асан амиа алдсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явж байгаад осолдож, нэг нь нас барсан зэрэг хэд хэдэн асуудал түүнийг албаа хашиж байхад гарсан нь ийнхүү албаа өгөх шалтгаан болсон байх магадлалтай.

Ц.Амгаланбаяр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажлаа аваад удаагүй байхад нь З60 сая төгрөгийн үнэтэй, тусгай тоноглолтой супериор “Лексус-570” жийп машиныг ШШГЕГ-ын хөрөнгөөр авч өгсөн удаатай.

Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал гаргаж, тэр өдөр нь ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, “Лотус голд майнинг” ХХК-ийн захирал Д.Гарамдагва нар Ц.Нямдорж сайдын машиныг нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг.

Нөгөөх нь ч тэр машиныг нь унаж яваад хэвлэлээр баахан баалуулсан. Хамгийн марзан нь Ц.Нямдорж сайдын “Лексус-570” жийп машины “хэрэг” У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн тайлан хурлыг эгээтэй л тараагаад хаячихаагүй түүхтэй.

 ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Цэвэгмидийн Амгаланбаяр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургууль, Дотоод явдлын яамны Удирдлагын академийг төгссөн.  ТЦ.Амгаланбаярыг “СУПЕР” цагдаа гэдэг. Учир нь 2000-2006 онд Замын цагдаагийн газрын даргаар, 2006-2007 онд Цагдаагийн академийн захирлаар, 2007 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 20-д гартал ШШГЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан юм. Харин ажлаа өгөөд хоёр жил шахам болсны дараа өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 24-нд буюу шинэ жилийн баярын өдрүүдээр ШШГЕГ-аас тэтгэвэр тогтоолгожээ. Ингэхдээ ШШГЕГ ажиллаж байгаад албан тушаалаас чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон бригадын генерал Ц.Амгаланбаярт 36 сарын цалинтай тэмцэх нэг удаагийн тэмгэмжийг олгох тушаалыг ШШГЕГ-ын дарга Д.Загджав гаргажээ. Энэ мөнгө нь 68 сая 874 мянга 808 төгрөг болсон байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.178.207
ДХИСльд багшлаад оюутнуудын дүнгэ боож хаагаад явж бгаа этгээд шүүдээ
Төстэй мэдээ