
Өнгөрсөн жил Нийслэлийн төсвийн хөрөнгөөр цагдаа, эрүүл мэндийн байгууллагад автомашин авсан. Туулах чадвар сайтай эдгээр автомашинуудыг нийлүүлэх энэ тендерт оролцохоор олон компани бэлдэж байсан. Тухайн үеийн Хотын дарга С.Амарсайхан 5 дугаар сарын 25-нд нээлттэй тендер шалгаруулна гэсэн ч эцэст нь шууд "Моннис" группт боломж олгон шууд шалгаруулжээ. Тухайлбал Моннис моторс компани цагдаагийн байгууллагад авч өгөх өгөх 110 машиныг 7 тэрбум гаруй төгрөгөөр шууд нийлүүлжээ. Нийт дүн нь 7 тэрбум 550 сая төгрөг. Дээр нь эрүүл мэндийн салбарт 40 машин нийлүүлсэн. Энэ нь 4.8 тэрбум төгрөг болно. Ийнхүү 12 тэрбумаар үнэлэгдэх тендерийг өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнөхөн Хотын дарга асан С.Амарсайхан яагаад "Моннис моторс"-т өгөв. Хотын даргын хийсэн 3.2 тэрбумын усан оргилуурын горыг үзэж, одоо нийслэлчүүд шүүмжилж байна. Гэтэл үүнээс 3-4 дахин үнээр тендергүй шахсан цагдаа, эрүүл мэндийн салбарт нийлүүлсэн өндөр үнэ бүхий машинуудын тендерийг хэн ч дурсдагггүй нь хачирхалтай.
С.Амарсайхан, Б.Чулуунбаатар хоёр ганзага нийлдэг бололтой. Тэд мөн нийслэлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж 200 автобус авч, үйлчилгээнд явуулахаар болсон. Эдгээр автобусыг оруулж ирэх эрхийг “Моннис” группийн харьяа “Моннис моторс” ХХК авсан бөгөөд нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирсэн гэдэг. Гэвч олон нийт “Хямд үнэтэй автобусыг өндөр үнээр шахсан байна” хэмээн ундуйцаж, Хятадын “Алибаба” гэх мэт худалдааны сайтад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагдаж байгааг баримттай дэлгэж байсан билээ. Мөн БНХАУ-аас концессийн гэрээгээ худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 20 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийсэн байна хэмээн шүүмжилж, хуулийн байгууллага шалгана гэсэн ч тэгсгээд дарагдлаа...
