alim.mn | 2025.05.19
Хүүхэд covid-19 халдвар авсан тохиолдолд маш богино хугацаанд хүндэрч байна

Өнөөдрийн /2021.06.13/ЭМЯ-аас өгсөн мэдээллээр өнөөдөр бүртгэгдсэн тохиолдлуудын 30 гаруй хувь нь хүүхдүүд өвчилсөн тухай мэдээллээ.

Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас олон нийтийн газраар хүүхдийг явуулахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд маш богино хугацаанд хүндэрч байгаа. Тиймээс хүүхэд хөнгөн өвддөг гэсэн ойлголттой байж болохгүй. Иймд хүүхдийн хоолой амыг зайлах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай. Үүнээс гадна үнсэх, хоолыг ам, халбаганаас өгөхгүй байхыг зөвлөе. Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 30-40 орчим хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Тиймээс хүүхдүүдийг халдвараас сэргийлэхэд: 

  • Олон нийтийн газраар  дагуулж явахгүй байх 
  • Амны хаалтыг тогтмол зүүлгэх 
  • 5-аас доош насны хүүхдийг олон хүүхэдтэй газар тоглуулахгүй байх 
  • Шүлсдэж үнсэхгүй байх 
  • Амнаасаа хоол өгөхгүй байх 
  • Хангалттай цагаар унтаж амруулах зэргээр хүүхдийнхээ дархлааг дэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байна гэдгийг хэллээ. 

Мөн хоёр дахь тунд хамрагдах давтан тунгийн хугацаа 21-90 хоног учраас иргэдийг хүлээцтэй байхыг хүсье. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарна уу. Мөн бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учраас иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ