Хайртай хүмүүсээ ослоор алдсан эх Алдарт эхийн одонгоо нүдэндээ нулимстайгаар гардан авлаа

Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Хатгалд далайн ослоор хайртай дөрвөн хүнээ алдсан ээж нулимстай одонгоо гардаж авч байгаа зураг олныг мэгшүүлж байна. Тэрбээр дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ч золгүй ослоор охиноо, хайртай ээжийгээ, ханиа нэг өдөр үүрд алдаж байжээ.
Энэ талаар эгч нь "Дүү минь Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаав. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ч 2 дах охиноо, хайрт нөхрөө, ээжийгээ 1 өдөр харамсалтайгаар алдаж, маш их сэтгэлийн тэнхээгээр энэ амьдралыг туулж яваа нэг мундаг эмэгтэй. Энэ өдөр хайртай хүмүүс нь байсан бол" гэж бичжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ