Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун аавынхаа талаар юу хэлэв

Монгол Улсын тав дах ерөнхийлөгч Хaлтмaaгийн Баттулгын охин Б.Намуун өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Б.Намуун: "Тэр бол улс төрийн түүхэнд бүдэг дүр биш.
Монгол төрийн тэргүүнийг “тодотгосон” дөрвөн жил байлаа.
Цаашдын Ерөнхийлөгчдийн босгыг тогтоож, Төрийн тэргүүн ийм байж болдог юм шүү гэдгийг мэдрүүлсэн “ТӨРИЙН ТЭРГҮҮН” байлаа.
Агаарт нисэж, ард иргэдээсээ тасарч, алт мөнгөн бүсээр гангараагүй энгийн нэгэн байлаа ТА!
Элдэв чамирхалгүй “төрийн тэргүүн” байлаа ТА!
Иргэдийн итгэлийг сэргээсэн “төрийн тэргүүн” байлаа ТА!
Төмөр зам тавьж чадсан “төрийн тэргүүн” байлаа ТА!
Төрийн шагналын нүдийг олсон “төрийн тэргүүн” байлаа ТА! Баярлалаа" гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Г.туяа
3 жилийн өмнө
122.201.21.180
Tiim shv mundag egel jiliin shn eronhiilogch bailaa rand ulam ih amjilt az jargaliig hvsen erooe
Төстэй мэдээ