alim.mn | 2025.05.19
40-44 насныхан саналаа хамгийн идэвхтэй өгч байгаа бол 18-19 насны иргэдийн сонгуулийн ирц сул байна

12:00 цагийн байдлаар БЗД-ийн 25-р хорооны 26-1-р хэсэгт нийт 2391 иргэн санал өгөхөөс 568 буюу 24 хувь нь саналаа өгөөд байна. Үүнээс 40-44 насныхан сонгуульд хамгийн идэвхтэй оролцож байгаа бол 18-19 насны иргэдийн сонгуулийн ирц одоогийн байдлаар хамгийн сул байгааг тус хэсгийн хорооноос мэдээллээ.

Сонгогчдын насны ангиллаар харуулбал

  • 18-19 нас-13
  • 20-24 нас-15
  • 25-29 нас-25
  • 30-34 нас-52
  • 35-39 нас-87
  • 40-44 нас-106
  • 45-49 нас-69
  • 50-54 нас-40
  • 55-59 нас-31
  • 60-64 нас-36
  • 65-69 нас 39
  • 70 ба түүнээс дээш насны 55 иргэн саналаа өгчээ.

Тус хэсгийн хороонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирж, саналаа өгөх үеэрээ "Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгдүгээрт, цар тахлын хүнд үед зохион байгуулж байна. Хоёрдугаарт зардал багатай, тайван сонгууль болж буйг дурдах нь зүйтэй. Иргэд сонгуульд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандаж байгаад баярлаж байна. Бид 1992 он буюу ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш бид анх удаа зургаан жил төр барих төрийн тэргүүнээ сонгох гэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрд олон үйл явдал өрнөдөг байв. Парламент дөрвөн жилээр ажиллаж, Ерөнхийлөгчөөс өөр хугацаатай ажиллах болсон нь  улс төрд өөрчлөлт авчирна.

Өнгөрсөн 30 жилд гуравхан Засгийн газар л дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа ажиллажээ. Бид цаашид Засгийн газрыг илүү урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй. Цагаан сонголт бол сайн арга биш. Өндөр зардалтай учир цар тахлын амаргүй үед дахин сонгууль явуулах нь манай улсад ашиггүй" гэсэн юм.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ