Маргааш хоёр сая 40 мянга 556 иргэн саналаа өгнө

Маргааш 07 цагаас эхэлж Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэлнэ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "Өнөөдөр урьдчилсан байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажил эхэлсэн. Энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна гараар тоолно. Мөн саналаа өгсөн сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийнэ. Одоогоор улсын хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 25,619 хүнээс санал авна" гэлээ.
Энэ удаагийн сонгуулиар нийт 2087 хэсгийн хороо ажиллаж санал авах юм байна. Харин сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2 сая 40 мянга 556 иргэн санал өгөх юм байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ