alim.mn | 2025.05.19
Талийгаачийг вакцинаас бус тархины цус харвалтаас болж амиа алдсан гэж дүгнэжээ

Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, нэг сартай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээд маргааш нь нас барсан тухай өнгөрөгч тавдугаар сарын 11-нд талийгаачийн охин мэдээлсэн. Харин нас барсан шалтгаан нь хавсарсан, суурь өвчлөлтэй холбоотой юу, эсвэл вакцин хийлгэснээс болов уу гэдэг нь тодорхойгүй байсан юм.

ЭМЯ-ны зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төв талийгчийн нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоож мэдэгдэнэ, үүний дараа албан ёсны тайлбар өгнө хэмээгээд байсан.

Тэгвэл талийгчийн биед задлан хийж, дүгнэлт гарчээ. Талийгаачийн охин Ш.Нандуламын хэлснээр талийгаачийн үхлийн шалтгаан “Тархины аалзавчийн дорх цус харвалт” гэж гарсныг хэлэв. Энэ нь тархины аалзан хальсны (торлог бүрхэвч) дорх хөндийд цус нэвтрэн орсонтой холбоотой үүсдэг аж. Талийгаачийн ар гэрийн зүгээс шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
103.57.94.175
Та нар яаж вакцинаар тарьж алсан гэж хэлж чадахын ичээч эмч нэртэй алуурчид .Хүүхэд эхчүүдэд гай болохоо боль тэтгэвэртээ суу.
9999
3 жилийн өмнө
75.170.152.211
Хятад вакцины хоруу чанар нь тархины цус харвалт, биеийн дотуур цус алдалт гээд Германы эмч нар тогтоочихсон байна. Монголд мэргэжлийн хүмүүс ер нь байдаг юм уу??? Юу тарьж байгаагаа мэдэхгүй хэдэн илжигнүүд Монгол хүний амиар наадцгааж байна!!!
Төстэй мэдээ