alim.mn | 2025.05.19
Коронавирусын халдвараар 8 настай охин энджээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 65,255 болж нэмэгдэж байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Түүнчлэн энэ хугацаанд дөрвөн хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барсан харамсалтай мэдээтэй буй.

Тэднийг насны ангиллаар авч үзвэл

  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй
  •  Зургаадугаар сарын 1-нд онош нь батлагдсан 8 настай эмэгтэй
  •  Зургаадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн, коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 311 болжээ.

Энэхүү халдварыг ямар ч хүн авч, өвчлөл хүндрэн амь насаа алдах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж, олон хүн цугласан газар очихгүй, амны хаалт зүүж, ариун цэврийг сахихыг иргэддээ анхааруулж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ