alim.mn | 2025.05.19
2 сая ам.доллар залилсан дөрвөн этгээдийг баривчилжээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Худалдаа хөгжил"-ийн банкны “Шангрила” салбараас тавдугаар сарын 25-нд  50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар таван тэрбум залилсан ноцтой хэрэг гарсан. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн  гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна. 

Одоогоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилсан энэ хэрэгт арав гаруй хүнийг холбогдуулан шалгаж, заримыг нь эрэн сурвалжилж байгаа аж. Цагдаа нар 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх түрээсийн орон сууцанд бүгж байхад нь саатуулсан юм. Харин Б.Энхбаатар гэх 41 настай этгээдийг эрэн сурвалжилж, зургадугаар сарын 3-ны орой олжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Мөн залилсан этгээдээс 2 сая ам.долларыг олсон ч одоогийн байдлаар /2021.06.04-ны өдрийн 18:00 цаг/ цагдаагийн байгууллагад байгаа аж. Тус мөнгийг удахгүй Худалдаа хөгжлийн банканд хүлээлгэж өгөх асуудал яригдаж байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ