
Тавдугаар сарын 31-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот руу зорчиж байсан ачааны машин шатсан талаар мэдээлэлж байсан. Тус Ачааны тэрэгт иргэдийн 26 тонн ачаа шатсан. Онцгой байдлын албанаас гал алдсан хэргийн талаар 14 хоногийн дараа дүгнэлт гарсан. Волла ачааны машин удирдаж байсан жолооч Б.Энхтүвшинд нийт оногдох мөнгөн дүн 26 тонн ачааны төлбөрөөс гадна зам шатаасны 11 сая төгрөг төлөхөөр болсон. Б.Энхтүвшин жолооч ард иргэдээс энэ асуудал дээр туслахын хүсэж, хандивын данс нээгээд байна.
Жолооч Б.Энхтүвшин: "Би гуравдугаар сард хүнээс мөнгө зээлж, машинаа худалдан аваад байсан. Дөнгөж машины зээлээ төлж эхэлж байхад гал гарч, маш их хэмжээний өрөнд орлоо. Ийм учраас Монголын ард түмнийгээ надад туслах болов уу гэж горьдож, хандивын аян эхлүүлээд байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас өөр даатгал байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна даа. БНХАУ-аас ачаад, компаниас нь хүлээж аваад гарсан болохоор хэдэн хүний бараа бүтээгдэхүүн байсан гэдэг нь тодорхойгүй. Одоогийн байдлаар зам шатаасны 11 сая төгрөгийн нэхэмжил гараад байна. Орон нутгаас нь ирж шатсан замыг хэмжиж үзээд, ойрын хугацаанд төлөх үүрэг өгсөн" гэдгээ хэвлэлд ярьжээ.
Хандивын данс: Батчулуун овогтой Энхтүвшин, Хаан банк 5024379313, Голомт банк: 2815102280, Хас банк: 5000931341, Утас:86878388