alim.mn | 2025.05.19
10 настай охин "Би гурав хоногийн дараа ирнэ" гээд ор сураггүй алга болжээ
Өчигдөр буюу зургадугаар сарын 02-ны орой 20:40 цагийн үед 10 настай Н.Мичидмаа охин Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ гараад одоог болтол буцаж ирээгүй байна.  Тэрээр долоон настай эмэгтэй дүүдээ “Би гурав хоногийн дараа ирнэ. Ээжид битгий хэлээрэй” гээд гэрээсээ гарчээ. 10 настай Н.Мичидмаа охин хамгийн сүүлд ээжийнхээ утсаар “Онлайн ажил” гэх группд “Онлайн ажилд хүн зуучилна” гэж бичсэн байна.
 
Энэ талаар ар гэрийнхэн нь цахим сүлжээнд “Өчигдөр дүү маань алга болчихлоо. Нэг эмэгтэй ирээд гэрээс нь авсан байна Н.Мичидмаа 10 настай өчигдөр орой 21 цагийн үед гэрээсээ (Баян хошууны өндөр настангийн буудлаас) алга болчихлоо. Хүмүүсээ цааш нь сайн шэйрлээд өгөөч гуйж байна. Харсан хүн байвал хурдан холбогдоорой. Алга болох үедээ цайвар ягаан куртика, хар өмд цагаан пүүзтэй гарсан. Холбоо барих утасны дугаар 95953479, 80907478” гэж бичжээ.
Одоогийн байдлаар ар гэр бүлийн зүгээс эрэн сурвалжлах өргөдөл хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс охиныг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байгаа аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ