alim.mn | 2025.05.19
H10N3 шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгджээ

Хятад Улсад H10N3 шувууны томуу хүнд халдварласан тохиолдол бүртгэгджээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлж буйгаар зүүн эргийн Жиангсу мужийн Женжян хотын 41 настай иргэнд анх халуурах шинж тэмдэг илэрч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дэлхий даяар H10N3 хүнд халдварлаж байгаагүй аж. Шувууны хувьд ч H10N3 нь төдийлөн бүргэгдээгүй байна.

Уг шувууны томуугаар халдварласан хүн шувууны махнаас халдвар авсан байж магадгүй талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. Өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлгээс удахгүй гарах гэнэ. H10N3 бол шувууны томуугийн вирусийн нэгэн дэд төрөл бөгөөд ердийн ханиад шиг амьсгалын замаар амьтдын дунд тархдаг. Хятадад H7N9 шувууны томуу хүнд халдварласан тохиолдол 2013, 2016-17 онуудад бүртгэгдсэн билээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) мэдээлснээр 2013 оноос хойш H7N9-ийн улмаас 616 хүн нас баржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ