Халдварын тоо 1000 давж, нас баралт буурахгүй байна

Манай улсад хоногт илрэх халдварын тоо буцаад өсөж эхэллээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт 1143 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн нас баржээ. Иймд халдвар голомтлон тархах эрсдэл өндөр болсон талаар мэргэжилтнүүд мэдээлж байна. Дээрх халдварыг задалбал, 1052 нь Улаанбаатар хотод, 91 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 60,372-т хүрч, нас баралт 286 боллоо.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ