alim.mn | 2025.05.19
Б.Сүндэръяа: Надаас хөөрхөн багш нартай болжээ
Б.Сүндэръяа: Надаас хөөрхөн багш нартай болжээ кк. Цагаахан атаархав. Хэдийгээр надтай хамааралгүй болсон ч өөрөө хүүхэд байхаасаа бөөцийлөн босгосон бизнесээ илүү амжилттай байгаасай гэж хүсэж явдаг. Намайг багшлахгүй сургаар 100 гаруй хүүхэд сурдаг байсан 80 гаруй % явахгүй буцаалт гэж байсан гэсэн.
Зөвхөн Сүнээ багшийг сонгож ирсэн гэдэг гомдол багагүй гарсан гэнэ. Үнэндээ дотроо баярласан.
Хүүхдүүдийнхаа хайрыг татаж итгэлийг нь дааж явжээ гэж битүүхэн өөрөөрөө бахархав. Шинэ багшийн хичээлд хэд хэд ороод хуучин хүүхдүүд маань шинэ багш таалагдаж байна буцааж явна гэдгийг сонсоод тайвширсаан. Балет сурах нь балетчин болох нь чухал бишээ. Эрүүл саруул өв тэгш бие бялдартай хайрлах сэтгэлтэй бие сэтгэлийн хувьд аль аль нь уян зөөлөн, хайр чухал гэдгийг ойлгодог бусадтайгаа мэнд устай нийгэмтэйгээ зохицож амьдрах би биш бид төвтэй бие хүн болж төлөвших нь чухал...
Багш нь сурагчдаа чин сэтгэлээсээ хайрлаж, сурагч нь багшаа хайрлаж хүндэтгэж үлгэр жишээ авах нь чухал.
Хүн хөрөнгө мөнгөөр биш хайраар дутдаг...
Яг үнэндээ балетынхаа хажуугаар явах бүрд маш хүнд байдаг...
Цээж хоосон оргиод л явчихдаг...
Аль болох тойрч явахыг хичээдэг...
Хүүхдүүдээ өдөр бүр маш их санадаг...
Сэтгэлдээ уйлаагүй юу гэвэл уйлж л яваа...
Дасах мэдрэмж гэдэг чинь ийм байдаг юм болов уу кк.
Шинэ удирдлагуудаас зөндөө зүйл гуйж гуйж гарсөөн кк.
Багш нарыг маань битгий халж солиорой.
Цалинг нь аль болох битгий багасгаарай.
Манайх чинь өдөрт 3-хан цаг ороод 1’500’000₮-2’000000₮ цалин тавьдаг байсан. Яагаад гэвэл хүүхэдтэй ажиллах нь амархан мэт санагдавч маш их энерги ур ухаан хичээл зүтгэл эв дүй гол нь чин сэтгэл шаарддаг. Хувьдаа өндөр цалин өгдөг байснаараа бахархаж л явлаа кк. Энэ цалин хэвэндээ явагдаж байгааг сонсоод маш их талархсан.
Монгол хүн харь нутагт боол хийж биш эх орондоо эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу өндөр цалин авч ажиллах ёстой.
Жилд хоёр удаа баярын өдөр зарладаг байсан 50% хямдралыг үргэлжлүүлээрэй. Олон хүүхдүүдэд боломж болдог шүү гэсэн маргааш буюу хүүхдийн баяраар 50% хямдрал зарласан байна лээ шүү нээрээ.
Ээжийг маань бас битгий халаарай гэсэн хуучин өндөр авдаг байсан цалингаараа ажиллаж байгаа бас л талархаж байгаа. г.м ер нь олон зүйл гуйж тохирч ажлаа өгсөн болохоор тохиосон дүнгээсээ багасгаж өгсөөн.
Хэлсэн амандаа хүрч яваад л бахархаж суулаа.
Хэлсэн амандаа хүрэх бол маш чухал чанар.
Нэр шилжүүлэх бичиг цаасны ажил гэж бас багагүй хугацаа цаг зав ажил шаарддаг юм байна. Энэ долоо хоногт л дуусаж байна.
Хайртай сурагчдаа болон хүүхэд бүрийг энэ байгууллагад ажиллаж байгаа багш удирдлага бүрийг амжилттай байгаасай илүү хол яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
80.215.247.229
бузар яашка үхээчээ
Төстэй мэдээ