alim.mn | 2025.05.19
Ж.Норжмаа: Охины минь үхэл “гадны нөлөөтэй байх магадлалтай” гэсэн

Аялагч Н.Байгалмаа тавдугаар сарын 18-ны шөнө Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах гэртээ шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаачийн ээж өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргасан билээ. Тэрбээр охиныхоо 49 хоногийг дуустал мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.

Талийгаачийн ээж Ж.Норжмаа “Түмэн олон монголчууд минь ээ, та бүхнээсээ хүлцэл өчиж байна. Үрээ алдсан ээж надаар дуусах болтугай. Олон сайтууд намайг ярилцлагад дуудаж байна. Бид ер нь Монгол хүн мөн үү ? Намай яа гээд байгаа юм бол. Хүн үхэж л байдаг. Төрж л байдаг. Ярилцлага өгөхгүй болохоор сайтуудаар элдэв долоон юм бичиж байгаад гүнээ харамсаж байна. 

Галын ямарч дүгнэлт гараагүй байгаа. “Гадны нөлөөтөй байх магадлалтай шалгаж байна” гэсэн. Цэрэн худ минь  янз янзын зураг тавихаа болино уу. Намайг яаж ч болно, харин охиныг минь амгалан тайван явуулж өгнө үү. Охины минь найз Ананда 2017 оны зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, охиныг минь муугаар хэлүүллээ. Үхсэний нүүр үнс, амьдын нүүр алт гэж үнэн үг бололтой юм аа” хэмээн бичжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ