Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч "Алдарт эх"-ийн одон гардуулна

Маргааш олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр. Энэ өдөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эхийн I, II дугаар одон гардуулдаг уламжлалтай. Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медаль, алдарт эхийн одонг сайн гардуулж өгч байгаа билээ. Маргааш гэхэд улсын хэмжээнд 6000 ээж алдарт эхийн I болон II дугаар одонгоо гардаж авах нь ээ. Монголын үрс маш олон болтугай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ