2 сая ам.доллараас 1.1 сая долларыг нь машины тээшнээс олжээ

Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг өнгөрөгч мягмар /2021.05.25/ гарсан билээ. Залиланг үйлдсэн 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлджээ. Улмаар шалгалтын явцад 34 настай З гэгч нэмэгдсэн бөгөөд энэ хэрэгт нийт 13-14 иргэнийг эрэн хайж байгаа бөгөөд зарим этгээдүүдийг баривчлаад байгаа юм байна.
Тодруулбал, 1.1 сая долларыг автомашины тээшинд хийж, машинаа UB palace-ын гадаах зогсоолд орхисон байжээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
4 жилийн өмнө
66.181.185.140
1.5 saya dollar oldson gesen shuu
Төстэй мэдээ