alim.mn | 2025.05.19
2 сая ам.доллар залилсан этгээдүүдийг эрэн хайсаар байна

Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг өнгөрөгч мягмар /2021.05.25/ гарсан. Тодруулбал,тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлджээ. Улмаар шалгалтын явцад  34 настай З гэгч нэмэгдсэн бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр эдгээр залуусыг баривчилсан гэх мэдээлэл явсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ