alim.mn | 2025.05.19
БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү цусны хорт хавдартай болох нь батлагджээ

Хүнд хэлбэрийн нуруу нугасны хорт  хавдрын улмаас  шаналж байсан Э.Ананд хүү сайхан сэтгэлт элэг нэгтнүүдийнхээ хандив тусламжаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Түүний тусгаарлалтын 14 хоног өчигдөр дуусч Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтэн эхний шинжилгээнүүдээ өгсөн талаар ээж нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 

Гэвч муу мэдээлэл бидэнд ирлээ. Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Э.Ананд хүү нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай болох нь батлагдсан байна. 

Тиймээс Э.Ананд хүү сайхан сэтгэлт монголчуудаасаа дахин нэг тусламжийн гараа сунгахыг хүсжээ. Одоогоор Э.Ананд хүү Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхлэх юм байна. 

  • Солонгос дахь утас: 010 5651 9510 /Ээж Ц.Даваа/
  • Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
  • Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ