alim.mn | 2025.05.19
Хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр "Газар шим" ХХК-г 5 сая төгрөгөөр торгожээ

Өнгөрөгч өдрүүдэд нийтийн цахим сүлжээнд "Зөгийн бал" нэрээр зөгийн балны амт, үнэр оруулагчын найрлагатай бүтээгдэхүүнийг ШӨХТГ-аас хэрэглэгчдийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэн "Газар шим" ХХК-г 5 сая төгрөгөөр торгожээ. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: "Хиймэл орцтой үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "ЗӨГИЙН БАЛ" гэж нэрлэн худалдаалсан нь хэрэглэгчийг төөрөгдүүлж үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй тул 5 сая төгрөгөөр торгон лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөнийг "Цахим эмчид" мэдэгдэж байна" гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ