
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан XIV Далай лам Монголчуудад зориулан сургаал айлдлаа. Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц: Төвд, Монголчууд маш онцгой барилдлагатай ард түмэн. Монголын номын нөхөд ихэнх нь Богд Зон ховын шашныг шүтдэг хүмүүс. Та бүхэн бурхан багшийн айлдварыг сайн санах хэрэгтэй. Бурхан багш айлдахдаа бид бүхэн өөрөө өөрийнхөө аврагч юм гэсэн байдаг. Сайн үйлийн дүнд амар амгаланг амсдаг. Муу үйл хийвэл зовлон ирнэ. Тэр зовлонгоос бурхан аврах боломжгүй. Тиймээс өөрөө өөрийнхөө аврагч, өөрөө өөрийнхөө итгэл юм.
Хэрвээ дотоод сэтгэлээ номхруулж чадвал бусдад муу үйл хийхээ болино. Сэтгэлийг засах, номхруулахад олон шашин номлолоо айлдсан. Харин бурхны шашны хувьд сэтгэлийг засахад зөвхөн ерөөл айлдах нь нөлөөгүй. Сэтгэлийг хямраадаг, зовоодог зүйлийг таньж мэдэж уг үндсээр нь алга болгох хэрэгтэй. Зовлонгийн уг үндэс нь бидний сэтгэлийн уур хилэн, хүсэл шуналаас үүдэлтэй. Эдгээр нь би гэсэн хүчтэй бодлоос үүдэлтэй.
Хүн нийгмийн амьтан учраас миний амьдрал бусад нийгмээс хамааралтай юм. Нэгэнт хамааралтай ураас бусдыг хайрлах сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Бүхий л шашин энэрэл хайрыг номлодог.
Хүүхдэд багаас нь Чойрын ном сургавал хурц ухаантай болдог. Монголчуудын хувьд их данхар толгойтой байдаг. Тиймээс та бүхэн энэ том толгойгоо ашиглах хэрэгтэй. Бурхны номыг шууд хүлээж авах уу эсвэл тайлбартай хүлээж авах уу гэдэг нь суралцагчдын сонголт.