"Ийм хүний хүү болон мэндэлсэндээ маш их баярлаж, бахархаж явдаг"

Хатариш Амараа: Төрийн соёрхол, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар аав минь өнөөдөр ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.
Монголын ардын урлагийг дэлхийн түвшинд гаргасан тайзны бүжгийг Монголын анхны бүжигэн жүжиг болтол хөгжүүлж төрийн их наадмыг хамгийн олон удаа найруулж, Их цагаан 9-н хөлт тугийг анх Төв Цэнгэлдэхэд оруулж Наадмын нээлт хийж байлаа.
Зөвхөн бүжигэн урлаг гэхгүй ардын тодотголтой дуу, бүхий л салбарыг одоогийн түвшинд хүртэл хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн билээ.
Ийм хүний хүү болон мэндэлсэндээ маш их баярлаж, бахархаж явдаг.
Хайрт аавдаа баяр хүргэе. Монголын урлагийн үе үеийн Хөдөлмөрийн Баатрууд болон бүх угсаатан түмэндээ баяр хүргэе!!!
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ