МИАТ: Ажилтантай зүй бус харьцсан С.Батсүхэд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө

МИАТ компанийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй бичлэг өнөөдөр (2021.05.26) олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн тайлбарт, болж буй үйл явдал Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичжээ. Уг бичлэг нийгмийн сүлжээнд гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлснээ мэдэгдсэн.
Мөн уг асуудлаар МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, "Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна. МИАТ ТӨХК" гэжээ.
Эх сурвалжийн мэдээллээр уг үйл явдал хоёр жилийн өмнө болсон гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ