
Бие бялдраа хөгжүүлж, олон охидын краш болсон модель Ээгий сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байж, нэр хүнддээ сэв суулгаад буй. Анхны гэргийгээсээ салж, гоонь үлдсэн Ээгий удтал ганц бие явсны эцэст Ганчимэг бүсгүйтэй хамтран амьдарч эхэлсэн. Жил гаруй хугацаанд хамтран амьдарсан ч найз бүсгүйгээ зодсон хэргээр Ээгий торны цаана хоригдсон. Мөн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж, саатуулагдсан гээд өнөө гялгар залуу энэ онд хэрэгтэн болж дуусав.
Үүний дараа мань хүн Ганчимэг бүсгүйгээсээ салж, гоонь эр болсноо зарласан, хэсэг манаргаж явсан ч найз бүсгүйтэйгээ эргээд нийлжээ. Салсан, нийлсэн мөч бүрээ цахим орчинд дэлгэж, олон нийтийг талцуулдаг орчин цагийн хосуудын үлгэр жишээ болсон тэд тун ч жаргалтай байгаагаа инстаграм лайв хийж илэрхийлээд амжив.

