alim.mn | 2025.05.19
Б.Сүндэръяа: Би хуулиндаа найдаж, эцсээ хүртэл хуулийн байгууллагаар шалгуулж эцэслэнэ

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон тооны охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх агуулгаар Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба уг асуудлаар хэрэг бүртгэл нээж, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн билээ. Тэгвэл Ц.Анандбазар хувьд өнөөдрийг хүртэлх нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа юм байна.

Б.Сүндэръяа өөрийн цахим хуудаснаа: "Ц.Анандбазарыг хуулийн байгууллагаар шалгуулахгүй өгсөн өргөдөл гомдлоо буцааж аваад буянаараа болог гээд орхисон гэж баярлаад, хүний мууд дурласан хэдэн шар мэдээнүүд нь мушгиад байх шиг байна. Иймэрхүү эх сурвалжгүй болсон болоогүй сайтуудыг уншиж итгэхээ л больчих. Тиймээ та буянаараа болог! Тань шиг хүн гүтгэж сошиал ертөнцөөр элдэв худал мэдээ зохион байгуулалттайгаар цацахгүй цацуулахгүй! Бурхан шашинтай бумбын орны ариунхан эрхэм юугаа хийнэ үү буянаараа болог!
 
Би зөвхөн хуулиндаа найдаж цагаанаар үзнэ. Үнэн зүйл цаг хугацааны аясаар илэрдэг юм. Миний хувьд зөвхөн хуулийн байгууллагаар шалгуулж эцсээ хүртэл хуулийн шатанд шалгуулж эцэслэнэ. Хуулийн байгууллагаас дуудах бүрд хэлсэн цаг хугацаанд маш сайн тайлбар мэдүүлгээ өгч яваа. Үйлдэл бүрээ бичих шаардлагагүй танд тэгж өгөөш өгөхгүй! Гар хөл урттай хүн шүү дээ" гэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
103.212.119.141
Saihan shaalts
Төстэй мэдээ