Малчны хотонд кесар хагалгаа хийж эх, хүүхдийн амийг аварчээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдсан тухай дуудлага тус аймгийн Түргэн тусламжийн газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очжээ.
Тэднийг очиход биеийн байдал нь хүнд, амь насанд эрсдэл тулгарсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийсэн гэнэ. Хүүхдийг эсэн мэнд эх барьж авсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн, сум дундын эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ