alim.mn | 2025.05.19
Э.Цэрэн: Цэрээн, чи тэнгэрийн бүсгүй хэмээн хаа ч явсан намайг өмөөрдөг найз минь тэнгэртээ явлаа

Э.Цэрэн: Чөлөөт сэтгэгч, уран бүтээлч-зураач,барималч, дэглэгч дотно анд, гэр бүлийн найз Ж. Гэрэл маань 2021.05.21 нд тэнгэрт хальжээ. 3 долоо хоногийн өмнө манайд ирж уулзаад явсан. Хаа ч явсан намайг өмөөрдөг сайн найз минь тэнгэрт халив.

Их л адармаатай амьдарсан, хоёр сайхан хүүхдийн аав байлаа. Недерланд улсад эхнэр хүүгийн хамт амьдарч хожуу хоёр тийш болсон ч дотно харилцаатай, уран бүтээлч хүүгээрээ бахархсан эцэг байв. Олон жилийн өмнө Недерланд улсад амьдарч байхдаа улаан хоолой, ходоодны хорт хавдар тусан долоохон хоногийн настай Гэрэлтэй салах ёс гүйцэтгүүлэхээр Монголоос дуудагдсан ахан дүүс нь Монгол оронд онгоцоор авч ирэн эмнэлэгт хэвтүүлж. 32кг жинтэй Ж. Гэрэлд Монгол эмч зоригтойхон мэс засал хийн улаан хоолой, ходоодыг нэг мөсөн авсан гэх.

Монгол эмчийн гайхамшигт алтан гарын ачаар тэр эргэж босов. Тэрээр хагалгаанд орохоосоо өмнө эмчтэйгээ нэгэн зүйлыг тохирч. Өөрийн хагалгааны явцыг тэр чигт нь бичиж үлдээсэн ба энэ нь түүний дараагийн уран бүтээлүүдэд өөрийгөө мөнхлөх үхэл үгүй амьдрал болсон юм. Тэр нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод юунд ч шунах хэрэггүй гэж ярьдаг байв. Тэрээр мэс заслын дараахь хүндрэлийг морфиноор, спиртээр дарж байсан ч охиноо өсгөн, уран бүтээлээ хийн энэ хугацаанд маш их бүтээлийг бүтээв.

Бид хоёр уулзах үед саваагүйтэн би түүнээс элдэв асуулт асууна. Чи ухаангүй байхдаа ..Сүнсээ биенээсээ гарахыг харсан уу? гээдл Хүн маш их шаналаж, их гомдохоор хорт хавдар тусдаг, тиймээс битгий шанал гэнэ... Би охиныхоо төлөө үхэж болохгүй учраас бурхантай гэрээ хийсэн л гэнэ...2013 онд түүний уран бүтээлийн “Далд Төрх-2” үзэсгэлэнг манай Цэрэн Турс компани ивээн тэтгэж бид үзэсгэлэнгийн танилцуулгийн зураг авалт хийхэд Ж. Гэрэл заавал нүцгэнээр авахуулна гэж зүтгэсэн юм.

Тэгээд энэ зургийг намрын нэг сэрүүхэн орой Гэрэлийн байрны гадаа гэрэл зурагчин Алтанзагас авч байв. Цэрээн, чи тэнгэрийн бүсгүй. Үсний өнгөө бүү өөрчлөөрэй! Чамтай би заавал энэ зургийг авахуулна, хожим чи бахархана! Чамаас өөр хэн ч ингэж зориглохгүй! бид хоёрын наад жолооч чинь хараад аваарь хийхнэ! гэж наргиж байв. Гэрэл маань ихэд хүнлэг, ядapсан нэгэнд тусладаг, гундуу яваа нэгнийг хайрладаг, олсноо олонтой хуваачихдаг ширүүн төрхтэй ч уяхан нэгэн байлаа. Надаас ..Тэр сайхан явдаг аялалдаа нэг удаа авч яваач, би дахин амьдрана гэж хэлдэг байсан ч амжилгүй тэнгэртээ явлаа.

Ж.Гэрэлийн охин хүү, гэр бүл, дотно танил бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.38
Цэрэнтэй ойрхон бсан хүн тэнгэрт явлаадаа бр Байгалмаа7хонгийн өмнөнаыз Гэрэл бурхаНы орон руу явав эгэ цэрэн их бузар авгай юмаа
Зочин
3 жилийн өмнө
64.119.21.157
АЦ-н хувьд жаахан эвгүй харагдаад байна.
piftino
2 жилийн өмнө
46.161.11.8
https://newfasttadalafil.com/ - Cialis Cialis 10mg moins cher Hwqdtj Aerkxc <a href=https://newfasttadalafil.com/>cialis for sale online</a> Lsfjth Propecia Drug Interactions https://newfasttadalafil.com/ - Cialis Generic Levitra Vardenafil Uk
Төстэй мэдээ