Хамт хоносон залуугаа хутга тулган 350.000 төгрөгийг дээрэмдээд зугтжээ

Хамт хоносон эрэгтэйгээ хутга тулган дээрэмдээд зугтсан гэх хэрэг өчигдөр гарсан тухай хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнө 24 настай иргэн С гэгч нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна. Өргөдөлдөө "Шөнө хамт хоносон үл таних эмэгтэй өглөө гарахдаа миний биед хутга тулгаж биед байсан 350.000 төгрөг дээрэмдэж явсан" гэжээ.
Хохирогч нь тухайн эмэгтэйтэй цахим ертөнцөөр танилцсан гэх мэдээлэл байна. Өргөдлийн дагуу шалгаж, хэргийн газраас шар өнгийн иштэй 50 см урттай хутга, хэрэглэсэн бэлгэвчийг олж, өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ