alim.mn | 2025.05.19
Цэргээс халагдсан байлдагч шууд ажилдаа иржээ
Сайхан сэтгэлийг хуваалцах сайхан. Амралтын өдрийн өглөө хаалга намуухан тогшлоо. Хэн билээ гээд гүйгээд очтол манай ажилтан дөнгөж цэргээс халагдаад ирлээ. Цэргийн ангиас гараад шууд үнсүүлэх гээд иржээ. Миний баярласан гэж жигтэйхээн, огшоод. Бөөндөө сууж бууз жигнэж идлээ. Цагаан сараас хойш бууз идээгүй юм байна гээд амтархан идэхийг харах сайхан юмаа. Яг үнэндээ ялалтын баярын өдрийн бэлэг байлаа. Хязгаарын цэрэгт Мэнэнгийн талд цэргийн алба хаагаад иржээ. Шөнийн 2 цагт халагдах тушаал аваад нойр хүрсэнгүй догдлоод, цэрэгт явах сайхан, халагдах бүүр сайхан юм аа хэмээн догдлон хэлэх хөөрхөн. Маргааш шууд ажилдаа орноо гэнэ. Хэдэн өдөр амрах юм уу гэтэл зүгээрээ даргаа ажил хамт олноо санаад гэв. Ингээд өглөө эртээ ажилдаа иржээ.
Дөнгөж сургуулиа төгсөөд сантехникээр ирсэн жижигхэн хүү өнөөдөр эр цэргийн албаа хаагаад бүх зүйл нь цэгцтэй болсон байлаа. Сайхан сэтгэлтэй, мэргэжилдээ, хамт олондоо хайртай Пүүжээгээ, Пүрэвсүрэнгээ алдаршуулж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.70.198
er hun
choolitly
3 жилийн өмнө
46.161.11.6
Onhdkv generic cialis amex https://newfasttadalafil.com/ - order cialis online viagra por depresion <a href=https://newfasttadalafil.com/>cialis no prescription</a> Ffcvyq Products For Longer Lasting Erections https://newfasttadalafil.com/ - Cialis Levitra Gunstig Und Rezeptfrei Nlfzxr
Төстэй мэдээ