alim.mn | 2025.05.19
Сураггүй алга болсон эмээ, ач охин хоёрыг цагдаагийн алба хаагчид эсэн мэнд олжээ

Өнгөрөгч тавдугаар сарын 17-нд 12.00 цагийн үед Баянзүрх дүүргийн X апартмент хотхоны орчимд эмээтэйгээ тоглохоор гарсан зургаан настай Г.Мишээл, 60 настай Р.Оюунцэцэг нар сураггүй алга болоод байсан билээ. Тэгвэл цахим сүлжээнд сураггүй болсон гэгдээд байсан эмээ, ач охин нарыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас 16.55 цагт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эсэн мэнд олж тогтоон, ар гэр бүл, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ