Гэрийн үйлчлэгчээ эд зүйл хулгайлсан хэмээн сүрдүүлж 5 сар амралт, цалингүй ажиллуулсан хэргийг ХУД-т шалгаж байна

Монгол улсад анхны гэх тодотголуудын нэг болж “Happy Flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төв үүд хаалгаа нээж, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх талд хамтран ажилласаар 9 дэх жилтэйгээ золгоод буй.
Заавал баячууд гэлтгүй дундаж давхрагынханд ч хүүхэд асрагч хөлслөх эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Иймд тус байгууллага нь эцэг эхчүүдэд заавал бүтэн цагаар эсвэл бүтэн сар, бүтэн жилээр гэрээ байгуулна гэх хатуу шаардлага тавьдаггүй. Нэг өдрөөр, нэг цагаар, тогтсон өдрүүдэд, нэг сараар гээд маш уян хатан нөхцөлтэйгээр ажиллуулдаг байна.
Нөгөө талаар хүн дээр түшиглэж ажилд зуучлах байдлаар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг тус газар маш өндөр хариуцлага хүлээх тал бий. Учир нь шаарп зарим хариуцлага сул ажилчдаас болж хэл ааас дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
Сэрэмжлүүлэг:
Хэд хоногийн өмнө хүний эрхийн газраас над руу нэг эгч холбогдоод сэрэмжлүүлэг пост оруулж өгөхийг хүссэн юмаа.Нэг айл манайд ажиллаж байсан асрагч охинд танай байгууллага цалингаа өгдөггүй, муу нэртэй байгууллага, чиний цалингаас зөндөө суутгал авдаг, бид нар чамайг бодож байна, чи цалингаа авч чадахгүй бол яах вэ гэх мэт худал үгсээр толгойг нь эргүүлсээр байгаад охиныг хөдөө явлаа гэж байгууллагат нь худал хэлүүлээд хувьдаа ажиллуулсан байна.Тэгээд дараа нь охиныг үнэт эдлэл хулгайлсан гэж хардаж, хүчээр дарамталж хулгайлсан гэж өргөдөл бичүүлж аваад тэр үнэт эдлэлээ төл гэж цалингүй олон сар ажиллуулсан гэнэ. 5 сарын турш нэг ч амралтгүй ажиллуулсан бөгөөд амрах тухай хэлэхээр эхнэр нөхөр 2 орилж хашгирч загнаж, утсыг нь нууж ,бүр гар хүрдэг байсан тухай бидэнд хэллээ. Охин одоо хамгаалах байранд байгаа бөгөөд ХУД-ийн цагдаад гомдол өгсөн байгаан байна. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциудад энэ төрлийн ажлыг эрсдэлээс хамгаалах зорилгоор манайх шиг албан байгууллагаар дамжуулан эрх ашигаа хамгаалуулан ажиллахыг зөвлөдөг юм байна. Хувиараа айлд ажиллалаад энэ мэтчилэн сэтгэл зүй, эрүүл мэнд, эд материалаараа хохирсон олон тохиолдол байдаг юм билээ.Тиймээс хувиараа айлд ажиллаж өөрсдийгөө битгий эрсдэлд оруулаачээ хүмүүсээ. (Жич Бүх айлууд ийм муу биш шүү)
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ