alim.mn | 2025.05.19
Зургаан настай охин, 60 настай эмээтэйгээ гадаа тоглохоор гараад сураггүй болоод хоёр өдөр өнгөрч байна

Өнгөрөгч тавдугаар сарын 17-нд 12.00 цагийн үед Баянзүрх дүүргийн X апартмент хотхоны орчимд эмээтэйгээ тоглохоор гарсан зургаан настай Г.Мишээл, 60 настай Р.Оюунцэцэг нар сураггүй болоод хоёр өдөр өнгөрч байна. Охин гарахдаа хөх эрээн өнгийн куртиктай, эмээ нь хар богино савхитай гарсан байна.

Ар гэрийнхэн нь:  "Энэ сарын 17-ны 12.00 цагийн орчимд гэрийнхээ тоглоомын талбайд тоглоно гээд гарсан юм. Орж ирэхгүй болохоор нь 13:00 цагийн үед охин руугаа залгахад, Сансар орчим автобусанд явж байна гэж хэлсэн. Яагаад ийм хол явж байгаа юм бэ гэхэд утас нь тасарсан. Эмээ нь сэтгэцийн бага зэрэг өөрчлөлттэй. Гэхдээ оюун санаанд нөлөөхөөр биш. Төөрч, гэрээ олохгүй байна гэсэн ойлголт байхгүй. Охин ч гэсэн гэрээ сайн мэднэ. Бид бүх газраар эрж хайж үзсэн. Үнэхээр арга барагдаж, айж, зовж байна" гэв.

Хэрэв та эмээ, охин хоёрыг харвал: 91641221, 88057386 утас руу холбогдоорой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ