Т.Чимгээ биеийн байдлаа дээшлүүлэхийн тулд эмчилгээ хийлгүүлж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өнгөрсөн баасан /2021.05.14/ гарагт батлан даалтад гарч, суллагдсан билээ.
Учир нь, Улсын Дээд шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэж, шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон тул батлан даалтад гаргаж, суллах шийдвэрийг гаргасан байдаг.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: "Олон жил хилс хэргээр гүтгэгдэн ял эдэлсэн дүү минь батлан даалтад гарсанд баяртай байна. Одоогоор биеийн байдлын дээшлүүлэхийн тулд эмчилгээ хийлгэж байна. Хууль хяналтын байгууллагад очиж мэдүүлэг өгсөн зүйл алга"гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ