Туул голд таван настай хүүхэд осолджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голд өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдрийн 17.47 цагт бага насны хүүхэд усанд осолдсон тухай мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж иргэн М /5 настай, эрэгтэй /-ыг Туул голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. Эрлийн ажиллагааг өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдрийн 06:40 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ