Г.Батхүү агсны хүүхдүүд, аавынхаа дурсгалд зориулж 108 мод тарьжээ

Б.Ганхөлөг: Тэнгэрийн оронд байгаа хайртай аавыгаа дурсан санах өдөр. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан, миний хайртай аав Шунхлай овогт Гаваагийн Батхүү бурхны оронд залраад хоёр жил болж байна. Аав маань амьд сэрүүн ахуйдаа олон хүүхэдтэй эхчүүд, ахмад настан, амьжиргааны түвшин доогуур орлоготой айл өрхүүдэд жил бүр тусламжийн гараа сунгадаг байсан.
Аавынхаа энэ сайхан буяны үйл хэргийг “Шунхлай групп”, ах дүү, үр хүүхдүүд нь үргэлжлүүлж цар тахлын үед айл өрхүүдэд 1080 бэлгийн багцыг хандивлаж, мөн аавынхаа дурсгалд зориулж Богд Уулын Чандмань ам хэмээх газар 108 мод тарилаа. Бид цаашид Чандмань аманд 1080 мод тарих зорилт тавьж, жил бүр арчилгаа, үйлчилгээ хийж байхаар шийдвэрлэсэн. Аавтай минь хамтдаа нэгэн цагт төр, улсынхаа төлөө зүтгэж явсан журмын олон нөхөд, ах дүүс, "Шунхлай" группын маань мянга, мянган ажилтнуудад энэхүү гэгээн дурсгалыг хүндэтгэж, бидэнд сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.Аавынхаа амьд ахуйдаа зүтгэж, тэмүүлж байсан бүхнийг үргэлжлүүлэх болно.
Хүндэтгэсэн: Хайрт хань, ээж Х.Тунгалаг болон үр хүүхдүүдээс нь

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэнгэл
4 жилийн өмнө
66.181.161.51
Маш том буян мод тарина гэдэг сайхан хүн байсын хөөрхий үмхий алуурчид
Төстэй мэдээ