alim.mn | 2025.05.18
Цэнхэр үст Э.Цэрэн: Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт орхих юмуу
 
Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа өчигдөр шөнө буюу 5 сарын 15-ны шөнө зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Талийгаач Н.Байгалмаа болон түүний хадам ээж Э.Цэрэн нар өнгөрсөн хугацаанд таарамжгүй байдалтай байсан юм.
 
Э.Цэрэн: "Ямар аймшгийн, хатуу мэдээ сошиалаас сонсовоо? Бусдын ФБ хакердаж гэж хаширлаад байсан чинь талийгаачийн ээж лайв хийснийг хүмүүс явуулж итгэлээ.
Шинэ гэрт ганцаараа хоноод шатсан.
Бурхан минь...
итгэж төсөөлж чадахгүй...
Бусдын зуурдын үхэлд хүртэл 6 жил утсаар ярьж мессэж бичилцэж ярьж үзээгүй хадам эхийг нь буруутгах түмэн . Хэн нэгнийг хараах хэрэгтэй бол Цэрэнг буруутга, буруутга...
Өчигдөрхөн гэр барилаа гэсэн хүн өглөө нь үүрд явах... Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт орхих юмуу?
Салсан гэх ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эмгэнэл илэрхийлье.
Охиноо алдсан эх Норжмаад эмгэнэл илэрхийлье...
Хорвоогийн хар цагаанийг арайхан ялгаж амжаагүй хоёр охиндоо эмгэнэл илэрхийлье" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ